Үндэслэл: Хүүхэд залуусын насан туршдаа боловсрох, ажил мэргэжлийн чиг баримжаа олж авах хэрэгцээнд үндэслэн дэмжлэг үзүүлэх, зөв мэдээллээр хангах, салбар хоорондын зохицуулалт, бүхий ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Манай улс сүүлийн 10 орчим жил энэхүү шаардлагыг биелүүлэхэд анхаарч ажиллах болов.
Зорилго: “Алхам алхмаар” аяныг ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход шаардагдах мэдээлэл хүргэх зорилгоор зохион байгууллаа. Бид мэдээллийг шат дараалалтайгаар, энгийн, ойгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхийг зорилт тавьсан.
#өөрийгөөойлгохнь #мэргэжлээойлгохнь #шийдвэргаргахнь
Нийтлэл:
Амьдрал бол аялал буюу мэргэжлээ сонгохуй
Өөрийгөө таньж мэдэх нь
Сонирхол ба Үнэт зүйл
Мэргэжлийн талаарх хандлага ба хөдөлмөрийн зах зээл
Сонирхож буй мэргэжлээ судлах арга замууд
Сүүлийн алхмын өмнө
Хандалт:
Нийтлэл уншсан тоо 17.500
Пост уншсан тоо 23.500
Дүгнэлт: 2023 оны нэг ба хоёрдугаар сарын турш хүүхэд залууст мэргэжил сонголттой холботой цогц мэдээллийг нийтлэл, пост, комик /дүүдл/, бичлэг гэх мэтээр бэлтгэн хүргэлээ. Цаашид төстэй аяныг жил бүр, 9, 10 дугаар сараас эхлэн илүү урт хугацаатайгаар, олон байгууллагатай хамтран зохион байгуулахад анхаарч ажилласнаар үр дүнг нэмэгдүүлэх, цар хүрээгээ тэлэх боломжтой.


