СӨБ, ЕБС-ийн багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих цахим платформд суурилан зохион байгуулагдах модуль сургалтын сэдэв 8 дугаар сард зарлагдана.
2022-2023 оны хичээлийн жилийн СӨБ, ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 2023 оны 5-р сард зохион байгуулагдсан бөгөөд тус үнэлгээний тайлан, үр дүнд үндэслэн багшийн хөгжлийн хэрэгцээг илрүүлэн, модуль сургалтын сэдвийг тодорхойлж нээлттэй зарлах юм.
Модуль сургалтын сэдэв нь багшийн мэргэшлийн болон мэргэжлийн, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр зарлагдах бөгөөд мэргэшлийн хөгжлийг дэмжих сургалтын модуль нь үнэлгээний үр дүнгээс хамаарч 3 түвшинтэй байх ба веб болон вебинар хосолсон хэлбэртэй байна. Үүнд:
Ахисан түвшний
Сонгон суралцах
Заавал хамрагдах
Харин мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих модуль нь өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжсэн онлайн сургалтын модуль байна.


