HomeМэдээ мэдээлэлЦаг үеийн мэдээБОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГШ, АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “ENGLISH READING TEACHERS’ - 2023" ХӨТӨЛБӨР АЛБАН...

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БАГШ, АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “ENGLISH READING TEACHERS’ – 2023″ ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Extensive Reading Foundation олон улсын байгууллагын гишүүн Mongolian Extensive Reading Association (MERA) холбооноос санаачлан Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч Lingors боловсролын байгууллага хамтран “АНГЛИАР УНШИГЧ БАГШ” буюу “ENGLISH READING TEACHERS’ – 2023″ хөтөлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орон даяар нээлээ. Энэхүү хөтөлбөр нь “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”ний хүрээнд хийгдэж буй олон томоохон үйл ажиллагааны нэг бөгөөд англи хэлний хэрэглээг тэгш, хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулсан ажил болж байна. Нээлтийн арга хэмжээнд Боловсролын Ерөнхий Газрын Дарга Т.Ням-Очир оролцон, баяр хүргэж бүртгүүлэн хөтөлбөрөө эхлүүлж буй 8587 уншигч багш нартаа амжилт хүсэж үг хэллээ.
Нийт оролцогчиддоо амжилт хүсье
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

- Advertisment -

Most Popular

Recent Comments