Жайка “Старт 2” төслийн хүрээнд Японы Гакүгэй их сургуулийн багш, профессор Хашимото Соочи Монгол Улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Үүнд:

Төслийн зорилтот цэцэрлэгүүд болох 218, 230, “Анүүлэн азжаргал” цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслав.

“Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо ба тэгш хамран сургах боловсрол” сэдвийн хүрээнд төрийн захиргааны байгууллагуудын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон их дээд сургуулийн багш нар, нийт 24 оролцогчдод чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Төслийн зорилтот нийслэлийн 9 дүүргийн 25 цэцэрлэгийн удирдах ажилтан, дэмжлэгийн багийн гишүүд, сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 126 оролцогчдод чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Дээрх үйл ажиллагааны ач холбогдол, үр дүн

Цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшийн үйл ажиллагаанд сууж зөвлөн тусалсан нь багш нарын үйл ажиллагаанд маш үнэтэй зөвлөгөө байсныг багш нар дурдаж байлаа.

Сургуулийн өмнөх боловсролын тогтолцоо ба тэгш хамран сургах боловсролын өнөөгийн асуудал, япон улсын туршлагтай танилцаж, санал бодлоо хуваалцсан.

Зорилтот 25 цэцэрлэгийн удирдах ажилтан дэмжлэгийн багийн гишүүд “Цэцэрлэгт тэгш хамруулах тохирох хэрэглэгдэхүүн”-ий талаар, цэцэрлэгийн дэмжлэгийн баг болон эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааны талаар япон улсын туршлагатай танилцсан.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нар өөрт тулгамдаж буй асуудлын талаар асууж, гарц шийдлийг олж харсан.

Сургалтад хамрагдсан нийслэлийн 9 дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн зорилтод 25 цэцэрлэгийн удирдах ажилтан, дэмжлэгийн багийн гишүүдээр цэцэрлэг болон багш нар тэгш хамран сургах үйл ажиллагаа хэрэгжиж байгааг хянах “Шалгах хуудас”-ын загварыг ажиллуулж, санал авлаа.