HomeUncategorizedСУРАГЧИД АА, САЙХАН АМРААРАЙ.

СУРАГЧИД АА, САЙХАН АМРААРАЙ.

СУРАГЧ БАГАЧУУД ТА БҮХЭН ХӨГЖИЛТЭЙ, САЙХАН АМРАХДАА ДАРААХ ЭНГИЙН ДАДАЛ ХЭВШЛҮҮДИЙГ БАРИМТЛААРАЙ.

Үүнд:

Өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайгаа тогтмол уух

Илчлэг, шим тэжээлтэй халуун хоол түлхүү хэрэглэн зохистой зөв хооллох

Хангалттай сайн унтаж амрах (хоногт 4-7 насны хүүхэд 11-12 цаг, 8-10 насны хүүхэд 10-11 цаг, 11-12 насны хүүхэд 10 цаг, 13-14 насны хүүхэд 9.5 цаг, 15-16 насны хүүхэд 9 цаг, 17-18 насны хүүхэд 8.5 цаг унтаж амрах шаардлагатай байдаг.)

Гэр бүлийнхэнтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, ярилцах, өөрийн чадах зүйлээр гэр бүлийнхэндээ туслах

Цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах

Амралтын даалгавраа тогтмол цагт бага, багаар, өдөрт дунджаар 30 минутаас 1 цагийг зориулан хийж, сурсан мэдсэнээ бататгах

Телевиз, олон нийтийн сувгуудаар өөрийн насанд тохирсон урлаг, соёл, танин мэдэхүйн нэвтрүүлэг, кино үзэх, ном унших зэргээр оюун ухаандаа хөрөнгө оруулах

Өөрийн хувийн ур чадвар, хоббигоо тодорхойлж, хөгжүүлэх, сонирхолтой зүйл хийх цагийг өөртөө гаргах

Халдварт өвчин, ханиад, томуугаас сэргийлэн дархлаагаа дэмжих, ариун цэврийг сахин, гараа тогтмол угаах

Цэвэр агаарт өдөр бүр хамгийн багадаа 20 минут гарч байх

Бага насны дүү нараа болон өөрийгөө даарах, осгох, гал, түймэрт өртөх, төөрөх, гол ус, мөсөнд цөмрөх, цахилгааны утас, залгуур, халуун тогоо, плитка, зуухны галд түлэгдэх зэрэг эрсдэлд орохоос байнга сэргийлж, аюулгүй орчин бүрдүүлэхэд томчуудад нөлөөлөх

Эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган эрүүл мэндэд анхаарал хандуулж, гэр бүлдээ сэтгэл зүйн таатай уур амьсгал бүрдүүлж дэмжээрэй.

RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

- Advertisment -

Most Popular

Recent Comments