Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа буюу аймгийн төрөлжсөн олимпиад нь сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэхээс гадна улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцох багш сурагчдыг тодруулахад оршиж байгаа юм.
2023 оны төрөлжсөн олимпиад нь 15 төрөл 55 ангиллын хүрээнд зохион байгуулагдаж байна.
Аймгийн төрөлжсөн олимпиадын нээлтийг 2023 оны 3-р сарын 18-ны өдөр зохион байгуулж, нээлтэд Төв аймгийн БШУГ-ын Боловсрол, соёлын бодлого төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дашцэрмаа болон бусад төлөөллүүд оролцож, олимпиадад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.




