HomeМэдээ мэдээлэлФИНЛАНДЫН EDUTEN МАТЕМАТИКИЙН ПЛАТФОРМЫН ТУРШИЛТЫН ТАЛААР

ФИНЛАНДЫН EDUTEN МАТЕМАТИКИЙН ПЛАТФОРМЫН ТУРШИЛТЫН ТАЛААР

Туршилтын 3 дахь долоо хоногт болон Цагаан сарын баярын өдрүүдээр СУРАГЧИД 863000 БОДЛОГО БОДЖЭЭ.
🆗Боловсролын амжилтаараа тэргүүлэгч Финланд улсын Eduten математикийн сургалтыг дэмжигч хиймэл оюун ухаанд суурилсан платформыг Монгол улсын ЕБС-ийн сурагчид эх хэл дээрээ ашиглах боломжтой боллоо.
👏2022 оны 12-р сарын 15-нд БШУ-ны яам Финландын Eduten платформыг Монгол Улсад туршиж нэвтрүүлэхээр Финландын Турку их сургуулийн дэргэдэх боловсролын технологийн Eduten компанитай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
👍Боловсролын үндэсний хүрээлэнгийн судалгаан дээр үндэслэн нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлэг Eduten платформыг туршин нэвтрүүлэх судалгаанд сонгогдлоо.
👨‍🏫2023 оны 01 дүгээр сарын 26-нд Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар, сонгогдсон аймаг дүүргийн холбогдох мэргэжилтнүүд болон сургуулийн удирдлага, багш нар Eduten платформын 2 хоногийн сургалтанд хамрагдав. Сургалтыг Профессор багш нар Dr.Einari Kurvinen, Dr.Erkki Kaila нар удирдан явуулав.
📌Сургалтад оролцогсод 2023 оны 1 дүгээр сарын 27-нд Логарифм сургууль дээр Eduten платформын хэрэгжүүлсэн 3 жилийн туршлагатай танилцаж, загвар хичээлүүдэд оролцов.
📡“Профессор Dr.Einari Kurvinen, Dr.Erkki Kaila нар БШУ-ны сайд Л. Энх-Амгалангийн хүсэлтээр “Финландын боловсрол ба Дижитал технологи, хиймэл оюун ухаан” сэдвээр МУБИС-ийн удирдлага багш нарт лекц уншиж, уг лекц орон даяар шууд явагдав.
📈2023 оны 2 дугаар сарын 06-нд Eduten платформын туршилтын гарааны үнэлгээний сорил нийт 9 туршилтын сургууль болон хяналтын 6 сургууль дээр хийгдэв.
👨2023 оны 2 дугаар сарын 7-нд Eduten платформд суурилсан туршилтын анхны хичээл 9 сургуулийн 520 сурагчдад 12 долоо хоногийн хугацаагаар хэрэгжиж эхэллээ.
🆗Багш сурагчид болон боловсролын газрын удирдлагууд туршилтын платформын суралцахуйн анализийг шууд орж харах боломжоор хангагдсан.
⏰Туршилтын 3 дахь долоо хоногт болон Цагаан сарын баярын өдрүүдээр гэхэд эдгээр СУРАГЧИД 863000 БОДЛОГЫГ БОДЖЭЭ. Долоо хоногт нэг сурагч дунджаар 423 бодлогыг амжилттай зөв бодож, 1 цаг 35 минут зарцуулсан байна.
🆗Сурагчид долоо хоногт ордог цөм хөтөлбөрийн математикийн хичээлийн зөвхөн нэг цагийг энэхүү платформ дээр зарцуулж, сургуулийн мэдээлэл зүйн кабинет болон таблет ашиглан бодож байна.
👫Энэхүү платформ нь математикийн хичээлээ математикаас айх айдасгүйгээр тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцдаг, хувь хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах боломжтой болгохоос гадна багшийн хэрэглэглэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.
🏆Тиймээс дэлхийн шилдэг боловсролын технологи болж ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.
RELATED ARTICLES

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

- Advertisment -

Most Popular

Recent Comments